Мичиган нуурын эрэг дээрх Чикаго хотын үдшийн панорам
ONE WORLD · МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА

J-1 Intern
& Trainee

Олон улсын практик туршлагаар мэргэжлээ дээшлүүлэх боломж.

Америкийн байгууллагад мэргэжлээрээ дадлага хийж, ур чадвараа хөгжүүлэн, шинэ соёл, шинэ хамт олонтой танилцах аялал.

Зөвлөгөө авах
Chicago, IL

6–18 сарАнгилал, чиглэлээс хамаарна

Intern · TraineeТуршлагад тохирох 2 ангилал

АНУМэргэжил, соёлын солилцоо

Танд аль ангилал
тохирох вэ?

J-1 Intern & Trainee нь мэргэжлийн чиглэлээрээ төлөвлөгөөт сургалт, дадлага хийх соёлын солилцооны хөтөлбөр. Таны боловсрол, туршлагаас хамаарч ангиллаа сонгоно.

Intern

Оюутан, шинэ төгсөгчдөд

  • АНУ-аас өөр улсад их, дээд сургуульд суралцаж байгаа.
  • эсвэл
  • Хөтөлбөр эхлэх өдрийн байдлаар сургуулиа төгсөөд 12 сараас хэтрээгүй байна.

Хугацаа: 12 сар хүртэл

Trainee

Ажлын туршлагатай мэргэжилтнүүдэд

  • АНУ-аас өөр улсад дээд боловсролын зэрэг, мэргэжлийн гэрчилгээ авсан бөгөөд холбогдох чиглэлээр АНУ-аас өөр улсад дор хаяж 1 жил ажилласан.
  • эсвэл
  • Сонгосон чиглэлээрээ АНУ-аас өөр улсад дор хаяж 5 жилийн ажлын туршлагатай.

Хугацаа: 18 сар хүртэл · Hospitality 12 сар хүртэл

Хоёр ангилалд тавих нийтлэг шаардлага

Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшинтэй, мэргэжлийн орчинд харилцах чадвартай байна. Дадлага нь сурч буй чиглэл эсвэл ажлын туршлагатай нийцсэн байх бөгөөд шинэ орчинд бие даан дасан зохицох, хөтөлбөрөө дуусгаад эх орондоо буцах төлөвлөгөөтэй байна.

Мэргэжилдээ тохирох
дадлагаа сонгоорой.

Таны суурь мэдлэг, туршлагад тохирсон чиглэл, байгууллага, сургалтын төлөвлөгөөг зөвлөхтэй хамт тодорхойлно.

Culinary & Pastry

Хоол үйлдвэрлэл, нарийн боовны чиглэлээр мэргэжлийн орчинд ур чадвараа хөгжүүлэх.

Hospitality

Зочид буудал, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр туршлага хуримтлуулах.

Бизнес & Технологи

Хүний нөөц, санхүү, бизнесийн удирдлага, IT, программ хангамжийн чиглэлүүд.

Нээлттэй дадлагын байр, чиглэл болон хүлээн авах байгууллагын шаардлагыг зөвлөхтэй баталгаажуулна.

Ажлын байрандаа зогсож буй оролцогч
Ажлын орчны нэг өдөр

Дадлагын байраа сонгох 2 боломж

Өөрийн олсон байгууллага

Self Placement — дадлагын байраа өөрөө олж, байгууллага болон сургалтын төлөвлөгөөгөө спонсороор баталгаажуулна. One World материал бүрдүүлэхэд чиглүүлнэ.

One World-ийн санал

Мэргэжил, туршлагад тань тохирох байгууллагын саналуудтай танилцаж, сонгосон дадлагын ярилцлагад бэлтгэн оролцоно.

Бодит туршлагаас эхлэх
бодит хөгжил.

Мэргэжлийн дадлагын хажуугаар өөрийгөө сорьж, шинэ хүмүүстэй танилцан, ертөнцийг илүү өргөнөөр харах боломж.

Мэргэжлийн туршлага

Сурсан мэдлэгээ бодит орчинд хэрэгжүүлж, олон улсын ажлын арга барилаас суралцана.

Англи хэлний хөгжил

Өдөр тутмын харилцаа, мэргэжлийн орчинд англи хэлээ хэрэглэж, чадвараа ахиулна.

Шинэ соёл, шинэ найзууд

Америкийн амьдралтай танилцаж, олон орны залуустай нөхөрлөн, дурсамж бүтээнэ.

Бие даах чадвар

Шинэ орчинд дасан зохицох чадвар, өөртөө итгэх итгэл, өндөр хариуцлага.

Хөлбөмбөгийн цэнгэлдэхэд Монголын далбаагаа барьсан оролцогч
Спортын арга хэмжээ

Эхний зөвлөгөөнөөс
дадлагын эхний өдөр хүртэл.

One World-ийн зөвлөхтэй шууд холбогдож, өөрийн нөхцөлд тохирох дараалал, хугацаагаа гаргаарай.

  1. 01

    Боломжоо тодорхойлох

    Англи хэл, боловсрол, ажлын туршлагаа үнэлүүлж, Intern эсвэл Trainee ангиллаа сонгоно.

  2. 02

    Гэрээ, материал

    Хөтөлбөрийн нөхцөлтэй танилцаж, гэрээгээ байгуулан шаардлагатай материалаа бүрдүүлнэ.

  3. 03

    Дадлагын байр, ярилцлага

    Өөрийн олсон эсвэл One World-ийн санал болгосон байгууллагыг сонгож, ярилцлагад орно.

  4. 04

    Спонсор, визний бэлтгэл

    Дадлагын төлөвлөгөө, хөтөлбөрийн баримт бичиг болон визний ярилцлагаа бэлтгэнэ.

  5. 05

    Америк дахь дадлага

    Аяллын өмнөх бэлтгэлээ хангаж, батлагдсан хугацаа, төлөвлөгөөний дагуу дадлагаа эхлүүлнэ.

One World-ийн
бэлтгэл, дэмжлэг.

Англи хэлний танхимын сургалтаар өдөр тутмын яриа, мэргэжлийн үг хэллэг, байгууллага болон визний ярилцлагад бэлтгэнэ. Бүлгээр хичээллэж, хамт явах оролцогчидтойгоо танилцах боломжтой.

Америкт байх хугацаандаа зөвлөхтэйгөө холбоотой байж, хэрэгтэй мэдээлэл, чиглүүлэг авна.

Чикагогийн өндөр барилгуудын дунд зургаа авахуулсан оролцогч
Chicago · Хотын нэг өдөр

Түгээмэл
асуултууд.

Хугацаа, дадлагын хуваарь, даатгал болон аяллын талаар.

Вашингтоны хөшөөний өмнөх зүлгэн дээр сууж буй оролцогч
Washington, DC

Таны дараагийн
мэргэжлийн алхам.

Мэргэжил, туршлагаа бидэнтэй хуваалцаад, өөрт тохирох дадлагын боломжоо тодруулаарай.

Зөвлөхтэй холбогдоё