Соёлын солилцоо
Өөр орны зан заншлыг таньж, Монголын соёлоо хүүхдүүд, хамт олонтойгоо хуваалцана.
Хүүхдэд урам өгч, өөрийгөө хөгжүүлэх нэг зун.
АНУ-ын зуны зусланд хүүхэдтэй ажиллаж, өөрийн ур чадварыг заан, Монголын соёлоо хуваалцах соёлын солилцооны хөтөлбөр.
Зөвлөгөө авах
Америкийн зуны зуслан63 хоног1 долоо хоногийн бэлтгэл багтана
$500–1,000Хөтөлбөрийн төлбөр
Байр + хоолЗуслан дээр багтана
Зуслангийн зөвлөх нь хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, аюулгүй байдлыг нь анхааран, суралцахад нь тусалдаг багш, үлгэр дуурайлал юм.
Америкийн зуны зусланд хүүхдүүд спортоор хичээллэж, урлагтай танилцан, шинэ найз нөхөдтэй болдог. Та тэдэнтэй Монголын соёлоо хуваалцаж, олон улсын багт ажиллах туршлага хуримтлуулна.
Өөр орны зан заншлыг таньж, Монголын соёлоо хүүхдүүд, хамт олонтойгоо хуваалцана.
Англи хэлтэй орчинд өдөр бүр харилцаж, тайлбарлах, сонсох чадвараа хөгжүүлнэ.
Багаар ажиллах, асуудал шийдэх, бүлэг удирдах, хариуцлага хүлээх туршлага хуримтлуулна.
Хүүхэдтэй ажиллах дуртай, эрч хүчтэй, тэвчээртэй, уян хатан, найрсаг залууст зориулагдсан. Ихэвчлэн 8–15 насны хүүхэдтэй ажиллана; зарим зуслан насанд хүрэгчдэд зориулсан байдаг.
Америкийн зуслангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүнгээс
19–24 нас нь бүх оролцогчид тавих хатуу хязгаар биш. Таны нас, ур чадвар, туршлагад тохирох зуслан, үүргийг зөвлөхтэй тодруулна.
Ихэнх зуслан хүүхдийн бүлэг хариуцах болон тодорхой үйл ажиллагаа заах үүргийг хослуулдаг. Уян хатан байдал, заах чадвар, англи хэл чухал.

2026 оны үр дүнгээр усны аврагч болон морь унах ур чадвартай оролцогчдын эрэлт өндөр, нөхөгдөөгүй байр олон байсан. Гимнастик, урлал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчидтэй ажиллах чадвар ч хэрэгтэй.
Олсон зам, теннис, дарвуулт завь, уулын дугуй, байт харваа, театр, шаазан урлал, гольф, загасчлал, скейтборд мөн эрэлттэй. Цирк, буудлагын спорт, роботик, модон урлал нь ховор ур чадварын жишээ юм.
Усанд сэлэлт, аврагч, каноэ, каяк, дарвуулт завь, виндсерфинг, усны цана, вейкборд, завь жолоодох, загасчлал.
Теннис, гольф, сагсан бөмбөг, волейбол, америк хөлбөмбөг, крикет, хөлбөмбөг.
Авиралт, өндөр ба нам олсон зам, зиплайн, явган аялал, майхант аялал, байгаль судлал, гадаа хоол хийх, хоноглох аялал удирдах.
Шаазан урлал, даавуу будах, модон урлал, гоёл чимэглэл хийх, хувцасны загвар, оёдол, ханын зураг, гар зураг.
Жүжиглэх, тайзны урлаг, кино ба видео, гитар, төгөлдөр хуур, бөмбөр, дуулах, бүжиг, бүжиг дэглэлт, DJ.
STEM, роботик, компьютер, график дизайн.
Гимнастик, тулааны урлаг, байт харваа, морь унах, уулын дугуй, скейтборд, мотоцикл, фитнес.
Мал, амьтан арчлах, газар тариалан, йог, бясалгал, гэрэл зураг, хоол хийх, тоглоомын үйл ажиллагаа.
Зуслангийн улирал ихэвчлэн 6–8-р сард үргэлжилнэ. Яг очих, дуусгах огноо болон нөхцөлийг сонгогдсон зуслангийн гэрээгээр баталгаажуулна.
Үүнд зуслан эхлэхийн өмнөх 1 долоо хоногийн чиг баримжаа олгох бэлтгэл багтана. Та 5-р сарын 1-ээс 6-р сарын 10-ны хооронд зусланд очиж, дор хаяж 8-р сарын 15 хүртэл үлдэх боломжтой байх шаардлагатай. Өөрийн очих, буцах огноог зөвлөх болон зуслантайгаа баталгаажуулаарай.
Зусланд ажиллах хугацаанд байр, хоол багтана. Хот болон хөдөө орон нутагт байрлах өдрийн, хоноглох, хувийн, ашгийн бус, төрөлжсөн, тусгай хэрэгцээт, шашны чиглэлтэй эсвэл охид, хөвгүүдийн тусдаа зуслан байж болно.
Хөтөлбөрийн үндсэн 63 хоногийн хугацаанд таны ажиллах зуслангаас олгох нийт цалин $2,250-аас эхэлнэ. Та үндсэн 63 хоногоос илүү ажиллавал нэмэлт хугацаанд долоо хоногт $200 буюу ажилласан хоногт ногдох дүнгээр нэмэлт цалин авна. Нэмэлт хугацаа, цалингийн нөхцөлөө зуслантайгаа гэрээгээр баталгаажуулаарай. Урамшуулал олгох эсэх нь зуслангийн шийдвэр.
Хөтөлбөрийн гол зорилго нь соёлын солилцоо, хүүхэдтэй ажиллах туршлага, хувь хүний хөгжил юм. Хөтөлбөрийн төлбөр нь оролцогчийн төлөх $500–1,000; харин цалин нь хөтөлбөрийн хугацаанд ажиллах зуслангаас оролцогчид олгох мөнгө юм.
Таны хүүхэдтэй ажилласан туршлага, зааж чадах зүйл, хэлний түвшин болон зуны боломжит хугацаанаас эхэлнэ.
Өөрийн ур чадвар, туршлага, англи хэл, боломжит хугацаагаа зөвлөхтэй ярилцана.
Сонгон шалгаруулалтын ярилцлагад оролцоорой. Зөвлөх таны англи хэл, заах ур чадвар, хүүхэдтэй ажиллах чадвар, зан төлөв, идэвх санаачилгыг үнэлж, ярилцлагын тайланг бөглөнө. Та мөн хөтөлбөр, зуслангийн шаардлага, ажлын үүрэг, төлбөрийн нөхцөлтэй танилцана.
Тодорхойлолт, эрүүл мэндийн мэдээлэл болон шаардлагатай шалгалтуудыг бүрдүүлнэ.
Тохирох үүрэг, ажлын хугацаа, байр, хоол, цалингийн нөхцөлөө гэрээгээр баталгаажуулна.
Спонсорын баримт бичиг, аяллын бэлтгэлээ зөвлөхтэй нягталж, зуслангийн чиг баримжаа олгох сургалтад оролцоно.
Зуслангийн туршлагаа аяллын дурсамжаар баяжуулаарай. Аяллаа хөтөлбөрийн батлагдсан хугацаа, нөхцөлдөө тохируулан төлөвлөнө.



Өөрийн нөхцөлд тохирох боломжоо бидэнтэй ярилцаарай.
Үгүй. Их, дээд сургуулийн оюутнаас гадна хүүхэд, залуустай ажилладаг хүн, багш эсвэл зусланд зааж болох тусгай ур чадвартай хүн хамрагдах боломжтой. Таны туршлага, хэлний түвшин, боломжит хугацааг ярилцлагаар үнэлнэ.
Энэ нь Америкийн зуслангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүнд тулгуурласан, сонгон шалгаруулалтад давуу гэж үзсэн насны хүрээ юм. Үндсэн доод шаардлага 18+ бөгөөд тухайн хөтөлбөрийн жилийн 1-р сарын 1 гэхэд 18 хүрсэн байх шаардлагатай. Ерөнхий зөвлөхийн үүрэгт 18–22, тусгай ур чадварын чиглэлд 19–28 насны хүрээг мөн харгалзан үздэг. Та өөрийн нас, ур чадварт тохирох боломжийг зөвлөхтэй тодруулаарай.
Англиар чөлөөтэй ярьж, бусдын яриаг төвөггүй ойлгох сайн буюу ахисан түвшин шаардлагатай. Хүүхдэд заавар өгөх, үйл ажиллагаа удирдах, яаралтай нөхцөлд англиар харилцах чадвартай байх хэрэгтэй.
Хөтөлбөрийн дараа аялах боломжтой бөгөөд SEVIS/хөтөлбөрийн дуусах өдрөөс хойших 30 хоногийн дотор эх орондоо буцна. Өөрийн батлагдсан хугацаа, аяллын нөхцөлийг явахаасаа өмнө спонсор болон зөвлөхтэй нягтлаарай.
Таны ажиллах зуслан цалинг олгоно. Зуслан бүр өөр хуваарьтай. Хоёр долоо хоног тутам, сар бүр эсвэл улирлын төгсгөлд нэгтгэн олгож болно. Төлбөрийн карт, банкны шилжүүлэг зэрэг арга хэрэглэдэг бөгөөд нөхцөлийг зуслангийн гэрээнд тусгана.
Хөтөлбөрийн төлбөр $500–1,000. Төлбөрт багтах үйлчилгээ болон төлөх нөхцөлийн дэлгэрэнгүй мэдээллийг One World-ийн зөвлөхөөс аваарай.
Camp Counselor хөтөлбөрийн шаардлага, сонголт, төлбөрийн талаар зөвлөгөө аваарай.