Summer Work and Travel 2027 хөтөлбөрийн БҮРТГЭЛ үргэлжилж байна
ONE WORLD нь “Summer Work and Travel USA” хөтөлбөрийг албан ёсоор 15 дахь жилдээ Монгол улсдаа амжилттай хэрэгжүүлж байгаа салбартаа тэргүүлэгч байгууллагуудын нэг билээ.

Манай байгууллага нь улс эх орныхоо хойч ирээдүй болсон оюутан залуусыг дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд боловсрол эзэмшүүлэх, барууны орнуудын соёл, өдөр тутмын амьдралтай танилцуулж сэтгэлгээг нь тэлэх, мөн оюутан залуусынхаа мэдлэг, авьяас, чадварыг хөгжүүлэн эх орноо гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй авьяаслаг чадварлаг залуу боловсон хүчин болгон төлөвшүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын соёл солилцоо, аялал жуулчлалын төв юм.
Хөтөлбөрт хамрагдаж буй оюутан залуус нь АНУ-ын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцахаас гадна Англи хэлийг орчинд нь суралцах, биеэ даах, олон орны найз нөхөдтэй болох, зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, оюутан байх хугацаандаа хямд зардлаар АНУ-д аялах гэх мэтийн олон давуу талтай байдаг.

Энэ жил манай байгууллага олон олон оюутан залуусыг тус хөтөлбөртөө маш амжилттай хамруулан хөтөлбөрөө өндөрлөж байна. 2026 оны хөтөлбөрийн визний гаралт 99%-тай байсан бөгөөд 2027 ондоо илүү олон оюутан залууст олон олон боломжуудынх нь гүүр болно гэдэгт итгэлтэй байна.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд маань АНУ-ын California мужийн Lake Tahoe, Nevada мужийн Reno, Primm, Texas мужийн Galveston, Tennessee мужийн Sevierville, Pigeon Forge, Gatlinburg, New Jersey мужийн Atlantic city, Maryland мужийн Ocean city, Wisconsin мужийн Wisconsin Dells, South Dakota мужийн Deadwood, West Virginia мужийн New Cumberland, Connecticut мужийн Ledyard, Illinois мужийн Gurnee зэрэг дотоодын аялал жуулчлал хөгжсөн жижиг хотуудад ажиллаж байна. Эдгээр хотууд дахь олон улсын сүлжээ түргэн хоолны газар, дэлгүүр, зочид буудал, ресторан, амралтын газар, тоглоомын парк зэрэг газруудад худалдагч, кассчин, тогооч, үйлчлэгч, ресепшн, хөтөч, туслах, паркын ажилтан зэрэг үйлчилгээний ажлууд хийж байна.

Summer Work and Travel 2027 хөтөлбөрийн БҮРТГЭЛ үргэлжилж байна
Манай байгууллага Work and Travel USA 2027 хөтөлбөрийн бүртгэлээ 2026 оны 8-р сарын 1-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд бүртгэл явагдсаар байна. Work and Travel USA 2027 хөтөлбөрөө өмнөх жилүүдийнхээс илүү олон ажлын байрны болон хотуудын сонголттой байлгахаар ажиллаж байна. Энэ нь оюутнуудад маань илүү хүртээмжтэй бөгөөд олон төрлийн сонголтыг санал болгож байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдахад тавигдах шаардлага:
- Их дээд сургуулийн оюутан байх
- 18-28 насны
- Англи хэлний ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
- Голч дүн 2.5-аас дээш
- Бие даах, дасан зохицох чадвартай байх
Хөтөлбөрийн төлбөр нь нийт зардал $4,500 орчим болдог.
Энэхүү хөтөлбөр нь өөрийгөө сорьж, хөгжүүлж, аялахыг хүссэн оюутан залуус бүрд нээлттэй бөгөөд 2026 оны 10 сарын 1 хүртэл 100$-оор бүртгэж байгаа тул яараарай. Зуныг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлцгээе!
Зөвлөхтэй холбогдоё