7000-3805 | 9908-3805
Facebook
Twitter
YouTube
Instagram
ONE WORLDONE WORLD
  • Нүүр хуудас
  • Мэдээ
  • Бидний тухай
  • Work & Travel USA
    • About Summer Work & Travel USA
  • Study in the USA
    • Сурахын тулд
    • Та яагаад АНУ-д сурах ёстой вэ? АНУ-д суралцсаны давуу талууд
    • Тэтгэлэг
    • АНУ-д суралцахад тавигдах шаардлагууд
    • Study in USA хөтөлбөр
  • Визний зөвлөгөө
  • Холбоо барих

АНУ-д суралцахад тавигдах шаардлагууд

Америкт суралцах хамгийн гол шалгуур бол Англи хэл юм. АНУ-ын зарим их дээд сургуулиуд гадаад оюутнуудыг TOEFL iBT шалгалт өгсөн байхыг шаарддаг, зарим сургуулиудад IELTS шалгалтын оноог илгээж болдог. Зарим нь тохиолдолд Conditional Admission буюу ямар нэг нөхцөлтэйгээр элсэх боломж олгодог. Энэ нь тухайн сургуульдаа очоод хэлний бэлтгэлд эхлээд суралцаад дараа нь үндсэн анги руу орж суралцах боломжийг олгодог байна.

Бакалаврт суралцах

Бакалавр зэргээр суралцах бол бүрэн дунд сургуулиа төгссөн байх ёстой бөгөөд зарим өндөр түвшний сургуулиуд SAT буюу АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагддаг коллеж, их сургуулиуд болон дунд сургуулийн 10, 11-р ангийн сурагчдаас авдаг элсэлтийн шалгалт өгөхийг шаарддаг бол зарим нь шаарддаггүй.

Магистрт суралцах

Магистр зэргээр суралцах бол Бакалавр зэрэгтэй байх ёстой бөгөөд өндөр түршний сургуулиуд нь GRE, GMAT гэх мэтийн шалгалтууд өгөхийг шаарддаг бол зарим сургуулиуд шаарддаггүй.

Шалгалтуудын талаар

TOEFL /Test of English as a Foreign Language/

Энэ шалгалтыг унаган англи хэлтэй бус хүмүүс өгдөг ба тэдний ярих, унших, бичих болон сонсох чадварын түвшнийг тодорхойлоход гол зорилго нь оршино. Ерөнхийдөө TOEFL шалгалт нь 3.5-5 цаг компьютер дээр явагддаг ба уншлага, сонсгол, яриа, бичлэг гэсэн дараалалтай явагддаг. TOEFL-ийн шалгалтын оноог дараах байдлаар дүгнэнэ.

Интэрнэтэд суурилсан шалгалт BT

TOEFL шалгалтын iBT хувилбарын оноо нь 0-120-д үнэлэгддэг. Дөрвөн хэсэг тус бүр нь (Унших, Сонсох, Ярих, Бичих) 0-30 оноотой. Дөрвөн хэсгийн оноонууд нийлээд нийт онооны нийлбэр гарна. Ярилцлагын хэсгийг дүгнэхдээ даалгавар бүрт 0-4 оноо өгнө. Бичгийн хэсэгт даалгавар бүр 0-5 оноогоор дүгнэгдэнэ. Эдгээр оноонууд нь 0-30 оноог бүрдүүлнэ.

Бичгээр авах шалгалт PBT

PBT хамгийн эцэст гарах оноо нь 310-677 онооны хооронд байна. Энэ нь нийт 3 дэд онооны нийлбэрүүдээс бүрдэнэ: Сонсох (31–68), Дүрэм бүтэц (31–68), Унших (31–67). CBT-тэй адилгүй нэг зүйл нь Бичих хэсгийн оноо нь эцсийн онооны хэсэг болдоггүй. Харин 0-6 гэсэн оноогоор тусад нь дүгнэгддэг.

IELTS /International English Language Testing System/

IELTS нь Англи хэлний чадварын шалгалтуудын нэг бөгөөд гадаадад суралцах хүсэлтэй тухайн улсын иргэншилгүй англи хэлний дундаж болон түүнээс дээш төвшний хүмүүст хамааралтай шалгалт юм. Англи, Шинэ Зеланд, Австрали Канад, Европын 135 гаруй орны мянга гаруй их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд англи хэлний Олон улсын шалгалт гэж хэлж болно. IELTS-ийн шалгалт нь Яриа, Сонсгол, Бичилт, Уншилт гэсэн 4 төрлөөр 9 хүртэлх оноогоор дүгнэгддэг тэнцэх оноо нь 6.0 буюу түүнээс дээш байдаг ба унаган англи хэлтэй хүнтэй тулж ярилцан British English талыг баримтлан авагддагаараа iBT TOEFL-ийн шалгалтаас ялгаатай юм. Жилд сар болгон буюу нийт 12 удаа шалгалт явагддаг. Та хэдэн удаа ч  шалгалт өгөх боломжтой юм.

SAT

Ихэвчлэн АНУ-н сургуулиудад баклаврын зэрэг горилон сурахад шаардагддаг коллеж, их сургуулиуд болон дунд сургуулийн 10, 11-р ангийн сурагчдаас авдаг элсэлтийн шалгалт юм. Агуулгын хувьд  шүүмжлэлт уншлага, математик, эссэ гэсэн 3 үндсэн  хэсэгтэй 10 дэд хэсгээс бүрдсэн бөгөөд хэсэг тус бүр нь 200-800 оноогоор дүгнэгддэг. Уг шалгалт нь өгөгдсөн хэд хэдэн хариултуудаас зөвийг нь сонгох хэлбэрээр 3 цаг vргэлжлэх бөгөөд хэлний болон математикийн ерөнхий мэдлэгийг сорьж тухайн хүүхдийн хэрхэн бодож сэтгэдэг, асуудал шийдвэрлэлт болон бусадтай харилцах харилцааг мөн шалгадаг. Сурагчийн SAT-ийн оноо нь тухайн сурагчийн ахлах ангийн түвшин болон курс сонголтын талаархи мэдээлэл байдаг бөгөөд цаашлаад сурагч коллежд ороод хэрхэн суралцах талаар тодорхойлогч болж өгдөг. SAT- аар суралцагчийг коллежийн талаас үр дүнтэй үнэлэх болон тухайн суралцагчийн коллеж д хэрхэн амжилттай суралцах оюуны чадамжийг харуулдаг бөгөөд тус шалгалт нь АНУ-ын нутаг дэвсгэрт жилд 7 удаа, олон улсад жилд 6 удаа авагддаг байна.

GMAT /Graduate Management Admission Test/

Бизнесийн сургуулиудад илүү их өргөн хэрэглэгддэг академик түвшинд суралцахыг хүсэж байгаа хүмүүс өгдөг шалгалт юм. Математик, аман яриа, бичгийн чадвар гэсэн 3 үндсэн төрлийн тест шалгалтаар шалгана. Үндсэн 3 хэсгийг нарийвчлан авч үзвэл:

Analytical Writing Assessment – Задлан шинжилж бичих чадварын хэсэг

Энэхүү хэсэг нь 2 эссэ 30 минутын дотор бичигдэх ба эссэ бүр 0-6  оноотой

Quantitative Section – Тооцооллын хэсэг

Энэхүү хэсэг нь 37 сонгох тестнээс бүрдэх ба 75 минут үргэлжилдэг. 0-60 оноо

Verbal Section- Ярианы хэсэг

Энэхүү хэсэг нь 41 сонгох асуултнаас бүрдэх ба 75 минут үргэлжилдэг. 0-60 оноо

Тус шалгалт нь 4 цаг үргэлжилнэ. Хамгийн дээд оноо нь 800 оноо байдаг. Албан ёсны оноо нь 5 жил хүчинтэй байдаг.

GRE /Graduate Record Examinations/

Энэхvv шалгалтыг баклавраас дээш шатны зэрэг буюу магистр, докторын зэрэг горилон суралцах тохиолдолд өгөх шаардлагатай болно. Шалгалтын гол зорилго нь хүний удаан хугацааны турш хуримтлуулсан англи хэлний үгийн баялаг, үгийг утгачилан хэрэглэх хэрэглээ, аналитик бичвэр, тоон болон шүүмжлэн бодох чадваруудыг дүгнэдэг бөгөөд ямар нэгэн мэргэжилтэй нарийн хамаарал байхгүй. Тэгэхээр чи анагаах ухааны чиглэлээр сурах ч бай, улс төр судлалаар сурах ч бай, математикаар сурах ч бай бүгд адилхан нэг шалгалт өгнө гэсэн үг. GRE-гийн шалгалтын төвүүд компьютер дээр авдаг.

© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу ONE WORLD ХХК эзэмшинэ. 2015 он